Loading...

Христэд итгэгч методист сүмүүдийн холбоо

Монгол улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа Христийн методист чиглэлийн цуглаанд явдаг итгэгчдийн хууль ёсоор олгогдсон, эрх ашиг үзэл бодлыг хамгаалхад оршино.

About Us

Христэд итгэгч методист сүмүүдийн холбоо

“Христэд итгэгч методист сүмүүдийн холбоо” ТББ нь өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлын дагуу, сайн дураар эвлэлдэн нэгдэж, тус холбоог 2008 оны 1 сарын 15-нд үүсгэн байгуулсан юм. Тус холбоо нь улс төр нам эвслээс ангид, ашгийн бус шашны үйл ажиллагаа явуулдаггүй, төрийн бус байгууллага бөгөөд гишүүдийнхээ идэвхи оролцоо мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Бид тус холбоог байгуулсан зорилго нь:

Монгол улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа Христийн методист чиглэлийн цуглаанд явдаг итгэгчдийн хууль ёсоор олгогдсон, эрх ашиг үзэл бодлыг хамгаалхад оршино. Зөв үзэл бодол, сүсэг бишрэлтэй байж, нийгэмд зөвт бие хүн болж төлөвшүүлэхэд анхаарч, хүмүүнлэгийн ажилд ивэхитэй оролцож, элэгсэг энэрэнгүй, төлөв даруу, оюун санааны өргөн мэдлэгтэй, эх оронч, хөгжил дэвшлийг өрнүүлэх зорилгоор мэргэжилтэн, ахлагч, удирдагчдад, тухайн цаг үед нь тохирсон албан бус сургалт, семинар, ментор уулзалт, сэтгэлзүйн зөвлөгөөг идэвхитэйгээр өгсөөр байна. Тус холбоо нь дотоод, гадаадын байгууллага, орон нутаг, дүүрэг, хороо, бусад аж ахуйн нэгж байгууллагтай холбогдон, хүмүүнлэгийн ажлуудыг амжилттай зохион байгуулж, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэн, гэрэлтсээр байна.

Our Team

NGO хамт олон

We work for ACMC and for Mongolia

Д.Буянхишиг
Тэргүүн
Даниел Шин Ён Гаг
Зөвлөх багш
Д.Мөнхтүвшин
Сэтгэл зүйч, зөвлөх багш
С. Хишигсүрэн
Гэр бүл судлаач, зөвлөх багш
С.Сансарбаяр
Орчуулагч багш
Б.Бат-эрдэнэ
Мэдээлэл технологи хариуцсан ажилтан
О.Отгонтуул
Нарийн бичиг
ACMC Vision

Зорилго

ACMC Христэд итгэгч методист сүмүүдийн холбооны хувьд удирдагчид нараа дэмжин ажилдаг. Методист урсгалын удирдагчдыг бэлтгэхийн тулд шаардлагатай уулзалт, лекц хурал, хэлэлцүүлэг, семинарыг төлөвлөн хэрэгжүүлдэг. Түүнчлэн методист урсгалын удирдагчид нарт хэрэгцээт сургалтыг системчилсэн материалуудаар хангадаг. Мөн нийгэмд шаардлагатай сайн дурын ажлаар дамжуулан бид тухайн нутаг дэвсгэрт дэх байгууллага, хамт олонтой хамтран ажиллахыг зорьж байна.

Сайн дурын ажил
Хамт олонтой
Хамтран ажиллах

Location


 СХД-10р хороо Зүүн баян уул 24-2 тоот
70146768